loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА | HuduuMN

МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2026-05-22

Аймгийн мал эмнэлгийн салбарын зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. 

Зөвлөгөөнд 19 сумын Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, Монголын Үндэсний Мал эмнэлгийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, Эм ханган нийлүүлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцож салбарын ололт амжилт, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, гарц шийдлийн талаар санал солилцож байна. 

Тус салбарын хэмжээнд нийт 161 малын эмч, албан хаагчид аймгийн 18000 гаруй малчин өрхийн 5 сая гаруй малд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа.

Энэхүү зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг оролцож, мал эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг орон нутгаас дэмжиж ажиллахаа илэрхийлэв. 

Аймгийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нямдаваа “Мал эмнэлгийн салбарын 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан”-г танилцуулж, 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдаж асуудал, шийдвэрлэх боломжийн талаар мэдээлэл хийлээ. 

Мөн МЭЕГазрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар, Санхүү хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга С.Идэрцогт нар цахимаар зөвлөгөөнд оролцож цаг үеийн мэдээлэл өгч, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар үүрэг чиглэл өгөв.

Зөвлөгөөний үеэр сумдын МЭТ, МЭҮНэгжийн эмч, мэргэжилтэн нарыг чадавхжуулах сургалтыг Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл, хяналт хорио цээр, баталгаажуулалтын болон Лабораторийн хэлтэс, Захиргаа, санхүүгийн хэлтсүүд сургалт зохион байгуулж байна.