loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БНХАУ-ын олон нийтийн санал асуулгаар Өвөрхангай аймаг нь аялал жуулчлалын таатай бүсээр шалгарлаа.  | HuduuMN

БНХАУ-ын олон нийтийн санал асуулгаар Өвөрхангай аймаг нь аялал жуулчлалын таатай бүсээр шалгарлаа.

2026-05-22

БНХАУ-ын хэвлэл мэдээллийн томоохон группийн нэг болох Phoenix Media Group-ээс “BEST DESTINATION” буюу “Шилдэг аяллын зорих газар” шалгаруулах олон нийтийн санал асуулгыг бүс нутгийн иргэдийн дунд жил бүр зохион байгуулдаг байна. 

Уг санал асуулгын үр дүнд Финланд, Турк, Швейцар, Кени зэрэг дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх улс орнуудтай хамт Монгол Улсаас анх удаа Өвөрхангай аймаг нь “Шилдэг зорих газар”-аар шалгарч, шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Алтанхүү нар гардан авлаа. 

Өвөрхангай аймаг нь Монгол улсын төв цэгт байрладаг бөгөөд аялал жуулчлалын өндөр чадавхтай, түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газруудыг цогцлоосон говь, хангай хосолсон өвөрмөц тогтоцтой нутаг юм. 

Тус аймгийг зорин ирэх аялагчид 2025 онд 77646 хүрч, энэ нь 2022 оноос 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

2026 онд аялагчдад зориулсан “Адууны баяр”, “Эсгийний баяр”, “Сарлагийн баяр”, “Karakorum ice festival”, “Тэмээний баяр” зэрэг томоохон эвентүүдийг зохион байгуулах юм.