loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийнэ | HuduuMN

Шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийнэ

2025-10-14

Аймгийн хэмжээнд 72 шатахуун түгээх станц тусгай зөвшөөрөлтэй ажилладаг. 10 дугаар сарын 9-ний байдлаар 35 шатахуун түгээх станцад бензин, шатахууныг хэвийн олгож байгаа бол 11 цэгт шатахуун дууссан, бусад нь хязгаарлалттай түгээж байгаа гэх мэдээллийг аймгийн Онцгой комиссоос авлаа.



Энэ тухай АМГТГ-ын Хангайн бүсийн төлөөлөгчийн газрын дарга Г.Тамираас тодруулахад, “Аймгийн хэмжээнд шатахууны хомсдолд орсон зүйлгүй. Зарим нэг газар шатахуун иртэл хязгаарлалтай олгож байгаа. Шатахуун түгээх станцуудаар хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, нөхцөл байдлыг тодруулна” гэв.