
Аймгийн Засаг даргын 19 сумын иргэдтэй хийх “Хамтдаа шийдье” уулзалт, арга хэмжээ Зүүнбаян-Улаан сумаас эхэллээ.
Уулзалтаар аймгийн Засаг дарга иргэдийн санал бодлыг сонсож, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.
Мөн иргэдэд нэн хэрэгцээтэй төрийн үйлчилгээнүүдийг газар дээр нь хүргэн ажиллаж байна.
Уулзалтын үеэр
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй хөнгөлөлт, тусламжийн тухай, Нийгмийн халамжийн сангаас олгогдох бусад тэтгэвэр, тэтгэмж тэдгээрийн нөхцөл, журмыг танилцуулах,
Иргэд, даатгуулагчдад ажилласан жил тооцож, зөвлөмжийн хуудас олгох, өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсан, тэжээгчээ алдсаны тэтгэврийн материал хүлээн авах, сайн дурын даатгалд хамрагдах хүсэлтэй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, гэрээ байгуулах
Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл үзүүлэх,
Хууль эрх зүйн зөвлөгөө, гадаад паспортын хүсэлт хүлээн авах,
Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой иргэдийн хүсэлтийг хүлээн авч, мэдээлэл, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ,
Еmongolia операторын үйлчилгээ үзүүлж, Go uvurkhangai аппликейшныг иргэдэд таниулах, сурталчлах үйл ажиллагааг тус тус үзүүлж байна.