loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Хүүхдээс мэдүүлэг авах ээлтэй орчныг бүрдүүлж байна | HuduuMN

Хүүхдээс мэдүүлэг авах ээлтэй орчныг бүрдүүлж байна

2025-06-06

Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт хүүхдээс мэдүүлэг авах өрөөг тохижуулж байна.



Эрсдэлд орсон хүүхдэд эрх зүйн тусламж үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, мэдүүлэг авахад тохирсон, ээлтэй орчин бүхий өрөөг “Дэлхийн зөн” ОУБ-ын 29 сая төгрөгийн санхүүжилтээр бий болгож, шаардлагатай техник хэрэгсэл, тавилгаар тохижуулж байгаа юм. Гэмт хэрэгт холбогдсон, өртөж хохирсон насанд хүрээгүй хүүхдүүдээс мэдүүлэг авахад аюулгүй, тайван орчин, эерэг, найрсаг харилцаа чухал байдаг. Энэ нь бодит үнэнийг тогтооход ихээхэн ач холбогдолтой гэдгийг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж буй өмгөөлөгч, сэтгэл зүйчид хэлж байна.