loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХУЖИРТ СУМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО | HuduuMN

ХУЖИРТ СУМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

2023-12-26

Хужирт сум 7 мянга орчим хүн амтай аймгийн томоохон сумдын нэг. Сумын цагдаагийн тасаг нь сумын хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийг мөрдөн илрүүлэх хүн ардын аюулгүй, амар тайван, эрх зүйт орчныг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Тасгийн алба хаагчид сумын Тамгын газрын байранд байрлан албан үүргээ гүйцэтгэдэг байсан бөгөөд шинэ байр ашиглалтад орсноор тэдний ажиллах орчин нөхцөл сайжирч ажлын бүтээмж нэмэгдэх юм.