loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Зооноз өвчний дэгдэлтийн үед ажиллах чадамжийг нэмэгдүүлнэ | HuduuMN

Зооноз өвчний дэгдэлтийн үед ажиллах чадамжийг нэмэгдүүлнэ

2025-08-14

Халдварт өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх “ЕріС” төслийг хангайн бүсийн гурван аймагт хэрэгжүүлнэ. 


АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүжилтээр “Дэлхийн зөн Монгол” болон “FHI 360” ОУБ-аас хэрэгжүүлж буй дээрх төслөөр зооноз өвчний дэгдэлтийн үед эрсдэлийн харилцаа, холбоог удирдах стратеги, техникийн зааварчилгааг орон нутагт бий болгох юм.


Мөн Зооноз өвчин судлалын төвийн болон бусад холбогдох мэргэжилтнүүдийг чадавхжуулж, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймаг тус бүрд 20 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, хамгаалалтын хувцас, сорьц цуглуулах хэрэгслүүдийг олгоно.

“ЕріС” төсөл нь 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн энэ оныг дуустал хэрэгжинэ.