loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Бүсчилсэн хөгжлийн реформ | HuduuMN

Бүсчилсэн хөгжлийн реформ

2024-10-28

https://www.facebook.com/photo/?fbid=4043427162556085&set=pcb.4043429079222560&__cft__[0]=AZVWW71S08zNM5A-LdNwTY_U6FyfaG6ADfxl4YUqTqrk3_migQ2t7v1TpKwrDDEo_Abrb6pGATp_mE_Tb-YoCTAtOsJDgGuc8Rds22xMA195Q2UnR09FAurgJ_8HvaQ-LiIR3EnxsJLeC71RMIb4bSaW-8SHXRcyalR9dRvo6GF6cLAicqOyJNHdRHJHSdZ6MUs&__tn__=H-R

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон зарлаж, Улсын Их Хурлын чуулганаар "МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ" батлагдсан.

Мөн Монгол Улсын ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР болон "ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ" хамтарсан Засгийн газрын гэрээнд “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэхээр тусгагдсан.

Эдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй орон зайн хүчин зүйлсийг шуурхай шийдвэрлэх, харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутаг, иргэний төлөөллийг оролцуулсан "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион ️байгуулагдлаа.

Бүсчилсэн хөгжил-Төвийн бүсэд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгууд хамрах бөгөөд 307 мянган хүн амтай манай улсын газар тариалангийн голлох бүс нутаг, эдийн засаг бүрдүүлэлтийн гол бүс нутаг.

Бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь эрчимжсэн хөдөө аж ахуй болон аж үйлдвэрлэл юм.