loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ТӨВИЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН

2024-11-28

ТӨВИЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЧУУЛГАНД МАНАЙ АЙМГИЙН 130 ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, МУ-ын ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс, орон нутгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн талаар, харилцан санал солилцож нэгдсэн ойлголтод хүрэх зорилгын хүрээнд Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байгаа ТӨВИЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЧУУЛГАНД манай аймгийн 130 төлөөлөл  оролцож байна. Чуулган Бүсийн хөгжил, Бизнесийн хөгжил, Тэсвэртэй хот, Технологи-хөгжил, Орон нутгийн хөгжил гэсэн 5 салбар хуралдааны хүрээнд УИХ, Засгийн газар, аймаг, сумдын Засаг дарга, эрдэмтэн судлаач, Олон улсын байгууллага, Бизнесийн байгууллага, Иргэний нийгмийн байгууллага, Шинэ хоршоо хөдөлгөөний малчин иргэдийн төлөөллийг хамруулан зохион байгуулагдаж байна.