loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“Эрүүл монгол хүн” | HuduuMN

“Эрүүл монгол хүн”

2024-11-06

“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” АЙМГИЙН СПОРТЫН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн”  үндэсний хөдөлгөөн орон даяар явагдаж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг  аймгийн Спортын ордонд зохион байгуулж байна. 

“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийн хүрээнд: 

“Тэрбум модны үндэсний хөдөлгөөн”-ий хэрэгжилт явцыг  сурталчлах, тарьц суулгацын танилцуулга, мэдээлэл

“Хүнсний хангамж” хүнсний аюулгүй байдал үзэсгэлэн худалдаа 

“Хөдөлгөөн эрүүл мэнд” арга хэмжээ 

Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийн үзэсгэлэн 

Ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, үзлэг хийх “Эрүүл мэндийн отог” үйлчилгээ явагдаж байна. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотоос НҮД, ШҮД, ХҮҮХЭД, ЧИХ ХАМАР ХООЛОЙН нарийн мэргэжлийн эмч нар хүрэлцэн ирж ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзлэг оношилгоо хийж байна. Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг тэтгэх, бие бялдрыг чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн томоохон арга хэмжээнд ТА БҮХНИЙГ ӨРГӨНӨӨР ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА