loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН, СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА  | HuduuMN

УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН, СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024-03-15 ~ 2024-03-31

Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Зөвлөгөөн, сургалтад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н. Ганибал, аймгийн Засаг дарга М.Идэрбат нар оролцож байна. Аймгийн Засаг дарга М. Идэрбат сургалтад оролцогчдод 2023 оны нийгэм эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. ✅ Зудын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч аймгийн нийт малын хорогдол 1 саяыг давж, Сүхбаатар аймаг 2 тэрбум төгрөгийг зарцуулсан талаар сургалтын эхэнд онцлов. ✅ Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүх сумдын Засаг даргын Тамгын газрын авто машин, Эрүүл мэндийн төвийн авто машинуудын шинэчилсэн нь зудын нөхцөл байдалд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж байлаа. ✅ 2023 онд ЕБС-ийн багш нарыг компьютержуулах ажлыг шат дараатай зохион байгуулснаар Боловсролын салбар 21 аймгаа тэргүүлсэн түүхэн амжилт байсныг хэлж байв. УИХ-ын гишүүн Ж. Батсуурь : Зудын нөхцөл байдал хүндхэн өвлийг давж байна. Аймаг, сумын Засаг дарга, Багийн засаг дарга нар болон төрийн албан хаагчид чадахаараа ажиллаж байгааг уулзалтын эхэнд тодотгож байв. • Эрүүл мэндийн болон сэтгэл заслын үйлчилгээг орон нутагт ажиллуулах • Гурилын үнийг нэмэгдүүлэхгүй, бууруулах • Зээл, зээлийн хүүг царцаах цаашид ТЭГЛЭХ асуудлыг УИХ, Засгийн газарт оруулах • Цаашид МАЛЖУУЛАХ бодлогыг үе шаттай, зудын хохирлын үр дагаварыг арилтал тууштай арга хэмжээнүүдийг авахаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Н. Ганибал : Нэгдсэн хуулийн төслийг өргөн барих, малжуулах ажлыг богино хугацаанд үе шаттай зохион байгуулахад гишүүдийн хувьд анхаарч ажиллахаа хэллээ. Малын сэг зэмийн устгалыг орон нутагт өндөр түвшинд зохион байгуулахад холбогдох газруудтай хамтран ажиллана гэдгийг онцолж байлаа. Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт сумдын удирдлагын мэдээллээр үргэлжилж байна.