loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд 8-аас доош суудалтай хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо. | HuduuMN

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд 8-аас доош суудалтай хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо.

2024-03-26

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд 8-аас доош суудалтай хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо. Тодруулбал, Монгол-Хятадын хилийн Хавирга-Ар Хашаат боомтоор 8-аас доош хүний суудалтай автомашиныг энэ оны гуравдугаар сарын 14-нөөс нэвтрүүлж эхэлсэн юм. Мөн Бичигт-Зүүнхатавч боомтоор гуравдугаар сарын 21-ний өдрөөс мөн 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлж эхлээд байна.