Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй мэдээллийг ОБГ, УЦУОШТ, Статистикийн хэлтэс, Баруун-Урт сумын ЗДТГ, Төрийн албаны зөвлөл, аймгийн Улаан загалмайн хороо зэрэг байгууллагууд мэдээлэл хийв.
- Өнгөрөгч долоо хоногт аймгийн Онцгой байдлын газарт гамшиг ослын дуудлага ирээгүй тайван байсныг онцлов.
- Статистикийн хэлтэс : 2024 оны жилийн эцсийн мал тэжээвэр амьтдын тооллого явагдаж байна.
- 80 ажлын хэсэгт 300 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа талаар онцлов.
- Баруун-Урт сумын ЗДТГ Төв сүлд модны наадам 12 дугаар сарын 30-нд болно.
- Цэнхэр алмазын шилдэгүүдийг тодруулах бүтээлийн материал авч эхэлсэн талаар танилцуулав.
- УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ
- АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА П.МӨНХЖАРГАЛ
- Төв талбайд модоо засах гэрлэн чимэглэл хийх бэлтгэл хийгдэж байна.. Албан байгууллагууд баярын уур амьсгал оруулж гэрлэн чимэглэлээ асаахыг чиглэл болгов.