loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН УДИРДЛАГА, ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ. | HuduuMN

СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН УДИРДЛАГА, ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2024-11-12

Аймгийн удирдлагууд Соёл, урлагийн салбарын удирдлагууд  болон Жаахан шарга ХЖТ, Нийтийн номын сан, Угсаатны зүйн музей удирдлага төлөөлөлтэй  2024.11.11-ний өдөр уулзаж аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааний хөтөлбөрт тусгах санал, аймгийн 5 жилийн үндсэн чиглэлд тусгах саналуудыг сонсох уулзалтыг зохион байгууллаа.

Баруун-Урт хотод соёл олон нийтийн соён гэгээрлийн хүүхэд залуусын хөгжлийн төвтэй болох

Соёлын салбар хүний нөөцийн хангалт 

Улаанбаатар болон бусад газраас орон нутагт шилжин ирж буй мэргэжлийн боловсон хүчнийг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлдэг байх, 

2025 онд соёлын өвийн наадам хийнэ. Цаашид өвөл болон зуны нэг, нэг албан ёсны эвэнт арга хэмжээтэй болохыг зорьж байна. 

Биеийн тамир спорт 

Иргэдийг спортын олон төрлөөр хичээллэх боломжийг бүрдүүлж амжилтыг ахиулна. 

Үндэсний спортыг хөгжүүлж, өв уламжлалаар дамжуулан хүүхэд залуусыг төлөвшүүлнэ. 

Өсвөрийн шигшээ багийг спортын 10 төрлөөр байгуулах 

Стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж, мэргэжлийн чадварлаг багш дасгалжуулагчаар хангах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх, 

Жил бүр Улс бүсийн чанартай тэмцээнүүдийг орон нутагтаа зохион байгуулах 

Хүүхдийн спортын наадам, Бүх ард түмний спортын наадам, Төрийн албан хаагчдын спортын наадмуудыг зохион байгуулах 

Стандартын шаардлага хангасан спортын гадна талбайн тоог нэмэгдүүлэх 

Засаг даргын нэрэмжит тэмцээн уралдаан зохион байгуулах 

        Жаахан шарга ХЖТ

 

Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, 

 

Мэргэжлийн боловсон хүчнийг  бэлтгэхэд аймаг орон нутгаас бодлогоор дэмжих, 

 

Гадаад хамтын ажиллагаанд  уран бүтээлчдийг дэмжих

   Соёл урлагийн ажилчдыг дэмжих болгох саналтай байгаагаа хэлж байв. 

   

Аймгийн Нийтийн номын сан 

Нийтийн номын сангийн шинэ барилгын зураг төсвийг аймаг орон нутгаас хийж өгөхөөр шийдвэрлэсэн. 

Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт төвтэй болох 

Мэргэжлийн номын санчдыг мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх 

Тоног төхөөрөмж техникийн шинэчлэл хийх шаардлагатай болсон. 

Угсаатны зүйн музей

Угсаатны зүйн Музейн  шинэ барилгын төсвийг 2025 онд тусгахад аймаг орон нутгийн удирдлага анхааралдаа авах,  

Угсаатны зүйн музей техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг хэлж байв.