
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын Жендэрийн Үндэсний Хороо, IRIM судалгааны хүрээлэнгээс хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих техник туслалцааны төслийг 2024-2026 оны хооронд хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн сонгон шалгаруулалтад Баянчандмань, Жаргалант сумын хүнс, хөдөө аж ахуйн салбарт тогтвортой бизнес эрхэлж байгаа 22 эмэгтэй оролцсоноос
● Баянчандмань сум:
1."БАЯН II" бүлэг,
2. Бичил бизнес эрхлэгч Б.Үүрийнцолмон
●Жаргалант сум:
1.“Жаргалант шимт газрын өгөөж” ХХК,
2. Бичил бизнес эрхлэгч Н.Наранзаяа,
3. Бичил бизнес эрхлэгч Г.Байгалмаа,
4. Бичил бизнес эрхлэгч Д.Баасандэмбэрэл нар шалгарсан байна.
Төсөлд шалгарсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг сургалт, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан чадавхжуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөгжүүлэх, сайн туршлагыг бий болгож, түүнийг түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хийх юм.