loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эрхэм хүндэт татвар төлөгч та бүхэнд жил бүр уламжлал зохион байгуулагддаг "ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДӨР"-ийн мэнд хүргэе.  | HuduuMN

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эрхэм хүндэт татвар төлөгч та бүхэнд жил бүр уламжлал зохион байгуулагддаг "ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДӨР"-ийн мэнд хүргэе.

2025-05-09

Татвар төлөгч та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд манай аймаг 2024 онд улс, орон нутгийн төсөвт 105.2 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэн, татварын орлогын төлөвлөгөөг 117.3 хувиар давуулан биелүүлсэн нь татвар төлөгч та бүхэн төсвийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, татварын алба “Цахим татварын алба” болох зорилтоо хэрэгжүүлсний бодит үр дүн юм.

Аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулсан нийт татвар төлөгч та бүхэндээ талархал илэрхийлье.