
Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, “Сумён-Орчин” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбат, БНСУ-ын Хөрөнгө оруулагч Юн Сандук нар Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг даган бий болох “Аэро сити Зуунмод”-ын тохижилтын төсөлд хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” үзэглэв.
Тодруулбал “Санамж бичиг”-т шинэ хотын авто замын бүтээн байгуулалт, ногоон байгууламж, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ.