loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА | HuduuMN

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2025-11-21

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

Аймгийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан 2025 оны 11-р сарын 19-ний 10:30 минутад 90%-ийн ирцтэй эхэллээ. 

Хуралдаанаар 11 асуудал хэлэлцэхээр баталлаа.

Үүнд : 

Сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хийсэн хяналт шалгалт дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

Зуунмод хот болон бусад сумдын хот суурин газрын эдэлбэр газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай

Заамар сумын багийн нэр өөрчлүүлэх тухай 

Газрын нэгдмэл сангийн ангилал хооронд шилжүүлэх тухай

Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2024-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай

Аймгийн ан агнуур, зохион байгуулалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 

Аймгийн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт үр дүн, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын тайлангийн тухай

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай

Аймгийн ИТХ-ын Хороог шинэчлэн байгуулах тухай

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

асуудлуудыг хэлэлцэх юм.