
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр энэ 7 хоногийн "Иргэдтэй уулзах цаг"-аар 15 иргэнийг хүлээн авч уулзлаа. Үүнээс 8 иргэний санал, хүсэлтэд газар дээр нь хариу өгч, 6 санал, хүсэлтийг хяналтад авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд судлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Энэ онд “Иргэдтэй уулзах цаг” арга хэмжээгээр нийт 104 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, 230 санал, хүсэлт хүлээн авч 215 санал, хүсэлт буюу 93.4%-ийг шийдвэрлэснээс газар дээр нь хариу өгсөн 156 санал хүсэлт байна.