Аймгийн Засаг даргын зөвлөлийн 11 дүгээр хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10:15 минутад ЗДТГ-ын Соёмбо танхимд 90.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар:
1. 2027 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны тоо, цалингийн хэмжээ тогтоох тухай
2. Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, оршуулгын үйл ажиллагааны жишиг үнэ, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй оршуулгын газар оршуулсан шарилыг шилжүүлэх журам
3. Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай
4. Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай (2025-2028)
5. Төв аймагт Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай
6. Жендэрийн тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
7. Аймгийн хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилт, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын тайлангийн тухай
8. Хөрөнгө шийдвэрлэх тухай
9. “Хүүхэд-Эрдэнэ” (2025-2028 он) хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
10. УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай (Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай)
11. Аймгийн ургац хураалтын мэдээ “Алтан намар” үзэсгэлэн худалдааны тухай
12. Нийтийн номын сангийн үйл ажиллагааны үр дүнгийн мэдээлэл
13. “Залуус” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
14. “Төв Чандмань - ДЭХГ” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны тайлангийн тухай
15. “Зуунмод цэцэрлэгжүүлэлт” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны тайлангийн тухай
16. Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнгийн мэдээлэл
17. “Телекамер” хяналтын дэд төвийн үйл ажиллагааны үр дүнгийн мэдээлэл
18. Зүүн Азийн бүс нутгийн “EATOF” 19 дэх удаагийн чуулганы мэдээлэл
19. Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн талаарх мэдээлэл
20. 2026 оны эхний хагас жилийн хяналт, шалгалтын талаарх мэдээлэл
21. Сумын 2026 оны эхний хагас жилийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн
22. Сумдын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц
23. Төрийн одон медальд уламжлах тухай
24. Газрын нэрний тухай асуудлыг тус тус хэлэлцэж байна.