loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА | HuduuMN

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2025-03-18

Хуралдаан аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд 14:00 цагт эхлэв. Хуралдаанаар:

1. Аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлын бүрэлдэхүүн, дэгийг шинэчлэн батлах тухай

2. Аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар 2025 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай

3. Аймгийн боловсролын салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлах тухай

4. Камерын хяналтын дэд төвийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх мэдээлэл

5. Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны 2025 оны төлөвлөгөө батлах тухай

6. Ахуйн зориулалтаар 2025 онд агнах, барих, ан амьтдын хуваарь батлах тухай

7. Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгийн дүн батлах тухай

8. Газарзүйн нэрийн тодруулалт хийж мэдээллийн сан үүсгэсэн сумдын тайланг хэлэлцүүлэх

9. Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай

10. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах чиг үүрэг бүхий аймгийн байнгын ажиллагаатай орон тооны бус ажлын хэсэг байгуулах тухай

11. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын хяналтын тоо батлах тухай

12. Зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авахад санал уламжлах тухай

13. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл

14. Аймгийн Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулах тухай

15. Төрийн одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцэж байна.