loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АНГЛИ УЛСЫН “ХӨГЖЛИЙН ЖИМ” СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА БОЛОН НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА | HuduuMN

АНГЛИ УЛСЫН “ХӨГЖЛИЙН ЖИМ” СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА БОЛОН НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-09-17

Монгол Улс нийгмийн хамгааллын тогтолцоондоо томоохон шинэчлэлийн үйл явцыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар хууль, эрх зүйн чухал шинэчлэлийг хийж буй цаг үед Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй удирдлагууд Англи улсын “Хөгжлийн жим” судалгааны байгууллагын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга бөгөөд нийгмийн бодлогын зөвлөх Стефен Кид, Нийгмийн хамгааллын мэргэжилтэн Даниша Раш, НҮБ-ын Хүүхдийн сангийн нийгмийн бодлогын ахлах Б.Мөнхтуул, Нийгмийн хамгааллын зөвлөх Ч.Долгорсүрэн, хөтөлбөрийн ажилтан Н.Жаргалмаа нарыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хангах талаар аймгаас баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөв. Үүний дараа “Хөгжлийн жим” судалгааны байгууллагатай нийгмийн хамгааллын тогтолцоон дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих одоогийн тогтолцоо, асаргааны үйлчилгээ, нийгмийн даатгалын тэтгэмжийн талаарх мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийж, хэрэгжилтийн түвшинд хийдлийг тодорхойлсон, нийгмийн хамгааллын хүрээний шинэчлэлийн хөтөлбөрийн тогтолцоонд суурилсан шийдлийг хамтран хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын дараа зочид төлөөлөгчид "Аз жаргалын өргөө" төв,  аймгийн Нэгдсэн эмнэлгийн өсвөр үеийн кабинетын үйл ажиллагаатай танилцлаа.