Энэхүү ажлын хүрээнд Номт 1 дүгээр багийн Хүнсний үйлдвэрийн 34, 35, 36 дугаар байрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр "ЭҮ ТӨВ" ХХК шалгарсан юм.
Төслийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүд, "ЭҮ ТӨВ" ХХК-ийн төлөөлөл тус байрны оршин суугчидтай уулзаж, санал солилцлоо.