БАЯНЧАНДМАНЬ СУМЫН СОЁЛЫН ТӨВД ХЭЛ ХУУРЫН ТАНХИМ БАЙГУУЛЖЭЭ
"Монголын уламжлалт хэл хуурын соёлын боловсролын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд хэл хуурын холбооны гишүүдийн санаачилга, дэмжлэгээр Баянчандмань сумын Соёлын төвд анхны “Хэл хуурын танхим” нээлтээ хийжээ.
“Хэл хуурын танхим”- тай болсноор Монголын уламжлалт хэл хуурын соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлэх, өвлөн уламжлуулах, хэл хуурын соёлын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа аж.

