loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖ – ГАРЦ ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ | HuduuMN

“БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖ – ГАРЦ ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

2025-10-12

“БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖ – ГАРЦ ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

Төв аймагчууд өнөөдөр Монголын багш нарын 59, Дэлхийн багш нарын 31 дэх жилийн ойн баярыг тэмдэглэж байна. Энэ өдрийг зөвхөн баяр төдийхнөөр тэмдэглээд өнгөрөх нэг өдрийн үйл ажиллагаа бус боловсролын салбарынхаа чанарыг, хүртээмжийг хэрхэн сайжруулах вэ? Үүний гарц шийдэл юу байж болох вэ? гэдгийг тодорхойлох хэлэлцүүлгийг өрнүүллээ. 

Хэлэлцүүлэгт Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй аймгийн удирдлагууд, сумдын удирдлагууд, Боловсролын яам, Боловсролын үнэлгээний газар, аймгийн Боловсролын газар, Сургуулийн өмнөх боловсролын бүсийн төлөөллүүд, Ерөнхий боловсролын сургуулийн бүсийн төлөөллүүд, ахмад багш нарын төлөөлөл оролцож тулгамдаж буй асуудлаа шийдвэр гаргах түвшинд хүргэв. 

Аливаа улс орон, аймаг, орон нутгийн хөгжил нь хүний хөгжлөөс шалтгаалдаг, харин хүний хөгжил нь ар гэрийн суурь хүмүүжил болон боловсролын чанараас шууд хамаардаг. Сайн боловсрол эзэмшсэн, зөв Монгол хүнийг төлөвшүүлэхэд багш бүрийн хичээл зүтгэл, боловсролын шат шатны байгууллагуудын менежмент, эцэг эх, асран хамгаалагч бүрийн үүрэг оролцоо чухал нөлөөтэй.

Манай аймгийн хувьд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж сургууль, цэцэрлэг, дотуур байрыг эрэмбэ дараатай барьж байгуулснаар цэцэрлэгт хамргадах хамран сургалт 96.1 хувь, Ерөнхий боловсролын сургуулийн хамрагдалт 93.6 хувьд хүрч суурь түвшнээс 5.6-6.9 пунктээр ахисан үзүүлэлттэй байгаа ч боловсролын салбарын үндсэн үзүүлэлтийн нэг болох сургалтын чанар хангалтгүй байсаар байгаа юм. Иймээс боловсролын салбарын ачааны хүндийг үүрч яваа багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн баталгааг хангах замаар тэднээс чанартай боловсрол, ахицтай үр дүнг шаардах хэрэгтэй байгаа бол сурагчдын сурч боловсрох, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал асуудал болоод байгаа юм. 

Аймаг, орон нутгаас энэ хичээлийн жилд Боловсролын үнэлгээний төвтэй хамтран элсэлтийн ерөнхий шалгалтын чанар, үр дүнг нэмэгдүүлэх, сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээний арга зүйг сайжруулахад анхаарч олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.