
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, ЦАЙНЫ ГАЗАР АЖИЛЛУУЛЖ БАЙГАА ИРГЭДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Агаарын хөлөг шувуутай мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Аэродром орчмын аюулгүй бүс дэх тусгай хамгаалалтын “Б” бүсэд буюу Улаанбаатар хотоос Мандалговь чиглэлийн А0201 дугаартай авто зам, мөн Зуунмод сумаас нисэх буудал хүртлэх авто замын уулзвар, уг уулзвараас урагш замд зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ, цайны газар ажиллуулж байгаа иргэдэд аймгийн Салбарын хяналт зохицуулалтын хэлтэс, ХХААГ-ын Хяналтын хэлтэс, Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг, Сэргэлэн сумын ЗДТГ-тай хамтран хяналт шалгалт зохион байгууллаа.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, холбогдох иргэдэд албан мэдэгдэл хүргүүлж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаанаас болж үүссэн хогоо ил задгай хаях, бие засах зэрэг зөрчлүүд нь шувуу, зэрлэг амьтны бөөгнөрөл үүсгэх нөхцөл бүрдүүлж, агаарын хөлөг шувуутай мөргөлдөх эрсдэл бий болгож байгаа юм. Энэ нь агаарын хөлөг нам өндөрт (200м) хөөрөлт, буулт хийх үед ноцтой аюул учруулахыг тайлбарлаж, мэдэгдэл өгчээ.
Мөн зам дээр ТҮР ЗОГСОХ ХОРИОТОЙ тэмдэг байрлуулж, жолооч нарыг энэ хэсэгт түр зогсохыг хориглолоо.