loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮНЭЛГЭЭНИЙ БАГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА | HuduuMN

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮНЭЛГЭЭНИЙ БАГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2025-11-15

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮНЭЛГЭЭНИЙ БАГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад үзүүлж буй дэмжлэгийн үр дүнг үнэлэх үнэлгээний баг 2025 оны 11 дүгээр сарын 10-наас 14-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн Төвийн Хөтөлбөрийн Зохицуулалтын Албаны Хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Фанетт Брандалак, ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Төвийн Хөтөлбөрийн Зохицуулалтын Албаны ажилтан Роксанна Дивина, TANA Euro Health Багийн Үнэлгээний Ахлагч Майкен Якобсен, болон тус группийн судлаач Надя Сиглер-Латроп нар Төв аймагт ажиллаж байна.

Үнэлгээний багынхныг аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр хүлээн авч уулзсан юм. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний баг нь улс орнуудад хэрэгжүүлж байгаа ажлынхаа үр дүн, нөлөөллийн хариуцлагыг бэхжүүлэхэд явцын хяналт, үнэлгээ хийх зорилготойгоор Монгол Улс, Төв аймагт ажиллаж байна. Ингэснээр цаашид улс орнуудтай хамтран ажиллах стратегийн хэрэгжилтийг сайжруулахад чухал алхам болно гэдгээ уулзалтын үеэр онцолж байв.

Уулзалтын дараа аймгийн ЭМГ-ын болон холбогдох эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, 2022-2025 онд тус байгууллагад хэрэгжсэн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцсон бөгөөд сонгогдсон сум буюу Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, 2022-2025 онуудад хэрэгжсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт өгөхөөр ажиллаж байна.