loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ЭРСДЭЛИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ 2023” ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

"ЭРСДЭЛИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ 2023” ЭХЭЛЛЭЭ

2023-11-20

Энэхүү форум нь 14 дэх жилдээ Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдаж байна. Эрсдэлийн үндэсний форум нь улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, бодит шийдлийг эрэлхийлж, төр, хувийн хэвшил, иргэний зүгээс эрсдэлийг удирдахад тодорхой хувь нэмэр оруулах зорилготой арга хэмжээ юм. Төв аймагт “Эрсдэл ба стандарт” сэдвийн хүрээнд Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна. Форумын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөл оролцож байна.