loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-2025" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ ЦОМЫГ ДЭД ХУРАНДАА Б.ЭРДЭНЭБАТ ДАРГАТАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БАГ, ТАМИРЧИД ӨРГӨЛӨӨ  | HuduuMN

"ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-2025" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ ЦОМЫГ ДЭД ХУРАНДАА Б.ЭРДЭНЭБАТ ДАРГАТАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БАГ, ТАМИРЧИД ӨРГӨЛӨӨ

2025-03-17

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ойг угтан зохион байгуулсан "Эх орны төлөө-2025" цогцолбор тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 19 байгууллагын 400 орчим тамирчин хоёр өдрийн турш спортын 6 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. 

Цогцолбор тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжиж хилийн цэргийн 0267, 0218 дугаар тусгай салбар, ангиуд, согтуурах, мансуурах, донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын баг тамирчдыг эгнээндээ нэгтгэн эрч хүчтэй, ширүүн, өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолтуудыг үзүүлсэн юм. 

"ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-2025" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ "СНУКЕР БИЛЛЪЯРД" ТӨРӨЛД: 

1. Г.Дүнжингарав (Зэвсэгт хүчний 119 дүгээр анги)

2. Б.Баянмөнх (Төв аймгийн Цагдаагийн газар)

3. Ж.Мөнхбаяр (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл) 

"ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-2025" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ "100-Н БУУДАЛТ ДААМ" ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД: 

1. Б.Бадамсүрэн (Төв аймгийн ИТХ, ЗДТГ, Цэргийн штабын баг)

2. Д.Нандин-Эрдэнэ (Хилийн цэргийн 0267 дугаар анги)

3. М.Мөнгөнцэцэг (Зэвсэгт хүчний 311 дүгээр анги) 

"ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-2025" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ "100-Н БУУДАЛТ ДААМ" ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД: 

1. Б.Сумъяа (Аймгийн Онцгой байдлын газар)

2. Б.Содномдаржаа (Байгаль орчны газар)

3. Р.Баяраа (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл) 

"ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-2025" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ "ДАРТС"-ЫН ЭМЭГТЭЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД: 

1. Г.Зулцэцэг (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар)

2. О.Шинэдэдимаа (Аймгийн ИТХ, ЗДТГ, Цэргийг штаб)

3. Б.Баярмаа (Зэвсэгт хүчний 119 дүгээр анги) 

"ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-2025" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ "ДАРТС"-ЫН ЭРЭГТЭЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД: 

1. Э.Мөнх-Эрдэнэ (Аймгийн Онцгой байдлын газар)

2. Б.Отгонжаргал (Тагнуул, шүүхийн шинжилгээний албаны хамтарсан баг)

3. А.Ариунбаяр (Төрийн аудитын газар) 

"ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-2025" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ "ШИРЭЭНИЙ ТЕННИС" ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД: 

1. Б.Бадмаараг (Аймгийн Онцгой байдлын газар)

2. Ц.Баярцэцэг ( Аймгийн ИТХ, ЗДТГ, Цэргийн штаб)

3. н.Мөнхдулам (Зэвсэгт хүчний 119 дүгээр анги) 

ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-2025" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ "ШИРЭЭНИЙ ТЕННИС" ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД: 

1. М.Мөнхтулга (Хуурай замын цэргийн командлал)

2. З.Амаржаргал (Хилийн цэргийн 0218 дугаар анги)

3. Г.Ганбаяр (Аймгийн Шүүх) 

"ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-2025" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ "ВОЛЕЙБОЛ" ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД: 

1. Т.Рэнцэнбадам ахлагчтай Хилийн цэргийн 0218 дугаар ангийн баг

2. Т.Хулан ахлагчтай аймгийн Прокурорын газрын баг

3. С.Солонго ахлагчтай аймгийн Цагдаагийн газрын баг 

ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-2025" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ "ВОЛЕЙБОЛ" ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД: 

1. Ж.Өлзий-Эрдэнэ ахлагчтай аймгийн Онцгой байдлын газрын баг

2. Ю.Мөнхзул ахлагчтай Хилийн цэргийн 0218 дугаар ангийн баг

3. Б.Гантулга ахлагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн баг 

ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД "ШИЛДЭГ ТАМИРЧИН"-ААР: 

- Б.Отгонбаяр (Аймгийн Онцгой байдлын газрын аврагч)

- Т.Рэнцэнбадам (Хилийн цэргийн 0218 дугаар ангийн шалгагч) 

ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-2025" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ "САГСАН БӨМБӨГ" ТӨРӨЛД: 

1. Аймгийн Цагдаагийн газрын баг

2. Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн баг

3. Хилийн цэргийн 0218 дугаар ангийн баг тус тус хошуучилж,

"БАГИЙН НИЙЛБЭР ДҮН"-ЭЭР: 

1. Дэд хурандаа Г.Эрдэнэбат даргатай аймгийн Онцгой байдлын газрын баг, хамт олон

2. С.Цогбаяр даргатай аймгийн ИТХ, ЗДТГ, Цэргийн штабын баг, хамт олон

3. Дэд хурандаа Г.Дүнжингарав захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн баг, хамт олон тэргүүллээ.  

Төрийн далбаа, Төв аймгийн туган дор нэгдэж, спортын нэрэн дор өрсөлдөж, эв нэгдлийн уухайгаар хүчирхэгжин тэсвэр тэвчээр, ур ухаан, уран чадвар, сэтгэл, итгэл, зүтгэлээ бүрэн дайчилж "Эх орны төлөө-2025" цогцолбор тэмцээнд оролцсон нийт баг тамирчид, хөгжөөн дэмжигчид болон арын албаныханд талархал илэрхийлье. 

Мөн тэмцээнийг шүүн явуулсан Олон Улсын шүүгчид, аймгийн БТСГ-ын багш дасгалжуулагчид, мэргэжилтнүүд, хамт олон, Хуурай замын цэргийн командлал, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгаалын газар, Үйлчилгээний Нэгдсэн төв, "Цэгц дартсын клуб"-ын хамт олонд талархсанаа илэрхийлье. 

Та бүхэнд "Монгол цэргийн өдөр", Орчин цагийн  Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ойн баярын мэнд хүргэж, амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.