loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТАНХИМЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025-05-08

Танхимын сургалтаар ОБЕГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдах бүрэлдэхүүнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиг үүрэг, гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, албадын харилцан ажиллагаа, гамшгийн голомт дахь холбоо зохион байгуулалт, гамшиг, онцгой байдлын үеийн олон нийттэй харилцах арга, зуд, үер, хүчтэй салхи, шуурга, гал түймрийн аюулт үзэгдэл, хариу арга хэмжээ, штабын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байна. 

Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой  комиссын гишүүд, гамшгаас хамгаалах анги, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, аж ахуйн нэгж, байгууллагын болон бүх шатны сургалтын байгууллагын удирдлага, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн зэрэг 100 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна.