loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"GIJAF: ГАННЁН-2026" ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН НААДАМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА | HuduuMN

"GIJAF: ГАННЁН-2026" ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН НААДАМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2026-06-10

"GIJAF: ГАННЁН-2026" ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН НААДАМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Төв аймгийн шууд харилцаат БНСУ-ын Канвон мужийн Ганнён хотноо 25 дахь жилдээ зохион байгуулах "GIJAF: ГАННЁН-2026" өсвөр насны хүүхдийн олон улсын урлагийн наадамд оролцохыг урьж байна. Тус наадам нь 2002 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд дэлхийн улс, орны хүүхэд залуучуудын нөхөрлөлийг соёл урлагаар дамжуулан тэлэх, үндэсний өвийг түгээх онцлогтой юм.

Оролцогчдод тавигдах шаардлага: Төв аймгийн харьяат, 12-18 хүртэлх насны хүүхэд залуучууд байх, англи хэлээр харилцах чадвартай байна.

 Энэ удаагийн наадамд Төв аймгаас 8 хүүхэд, 2 багш оролцох боломжтой бөгөөд сонирхсон багш, суралцагчид өргөдөл, видео танилцуулга, зураг (чанарын шаардлага хангахуйц нягтралтай сайтай) зэрэг баримтыг бүрдүүлж, iro.tuvprovince@gmail.com хаягаар 2026.06.24-ний дотор ирүүлнэ үү.