Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Тоттори мужийн Хөдөө аж ахуйн сургуулийн багш Маэта Хидэхиро, Гадаад харилцааны газрын мэргэжилтэн Ивашта Жюня нар Төв аймагт ажиллаж байна.
Тоттори мужийн гадаад харилцааны газрын мэргэжилтэн, хөдөө аж ахуйн сургуулийн эрдэмтэн багш нар манай аймгийн таван суманд ажиллахаар төлөвлөсөн бөгөөд өчигдөр /2026.08.03/ Борнуур суманд, өнөөдөр /2026.08.04/ Баянчандмань суманд тус тус ажиллалаа.
Энэ хүрээнд сумдын ногоочид, механикжуулагчдад хүлэмжийн болон хамгаалалттай хөрсөн дэх тариалалт, ухаалаг хөдөө аж ахуйн талаар сургалт явуулж, тус сумдаас Тоттори мужид дадлага хийсэн хөдөө аж ахуйн дадлагажигчидтай уулзан ажлын үр дүнтэй танилцаж, зөвлөгөө зөвлөмж өглөө.