МОНГОЛ УЛСЫН БААТАР Д.САМДАНГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ойг тохиолдуулан аймаг, сумын удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид Борнуур сумын харьяат, Монгол Улсын баатар Дуламдоржийн Самдангийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Монгол улсын баатар Д.Самдан нь Мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгасан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байда. Түүнийг 1973 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнагдсан байна.
