МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЖ БАЙНА
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй удирдлагууд Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Элчин сайд Д.Мөнхтөр, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Д.Булган, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Элчин сайд Г.Уянга, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Элчин сайд О.Лхагвасүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Элчин сайд Б.Болормаа нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Гадаад харилцааны яамнаас баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажил болон аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны талаар харилцан мэдээлэл солилцов.
