loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НЭГДСЭН ШУУРХАЙ: /2026.09.28/ | HuduuMN

НЭГДСЭН ШУУРХАЙ: /2026.09.28/

2026-09-29

Өнөөдрийн нэгдсэн шуурхайд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд оролцлоо.

Нийт 42 байгууллагаас 37 нь оролцож, ирц 88.09% хувьтай байв.

Шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон энэ 7 хоногт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, 12 үүрэг даалгавар өглөө.

Тухайлбал:

- Аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит 11 дүгээр хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болох тул хэлэлцэх асуудлын материалыг баталсан төлөвлөгөөний дагуу бэлтгэж, 10 дугаар сарын 06-ны дотор ирүүлэх.

- Ахмадын сангийн данс нээлгээгүй байгууллагууд 2026 оны 10 дугаар сарын 01-ний дотор холбогдох хууль, журмын дагуу данс нээлгэх.

- Аймгийн ЗДТГ-ын Бодлогын хэлтсүүд сарын мэдээгээ 2026 оны 09 дүгээр сарын 28-ны дотор ирүүлэх.

- Аймгийн ИТХ-ын Есдүгээр хуралдааны үеэр төлөөлөгчдөөс гарсан санал, хүсэлтийн хариуг 2026 оны 10 дугаар сарын 05-ны дотор ирүүлэх.

- Сэлгэн болон шилжин ажиллах зараар нөхөгдсөн ажлын байрны мэдээллийг 2026 оны 10 дугаар сарын 02-ны дотор ирүүлэх.

- Хүүхдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд байгууллагууд хүүхэд хамгаалах өрөөтэй болох.

- “Мод тарих” үндэсний өдрийн хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаж, 2026 оны 10 дугаар сарын 02-ны дотор танилцуулах.

- Хүний нөөцийн цахим системд сул ажлын байрны зар мэдээллээ байгууллагууд бүрэн гүйцэт оруулах.

- Хариутай албан бичиг, хугацаатай өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах.

- Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн https://erp.e-mongolia.mn/ системийн ашиглалтыг бүх байгууллагууд нэмэгдүүлж ажиллахыг албан тушаалтнуудад мэдэгдэж үүрэг чиглэл өгөв.

Өмнөх (2026.09.14) шуурхайн 9 үүрэг даалгаврын биелэлт дунджаар 73.33%-ийн гүйцэтгэлтэй.