"СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ" ҮЗЭСГЭЛЭН, УУЛЗАЛТ БОЛЛОО
Сэргээгдэх эрчим хүчийг өрхийн болон бизнесийн түвшинд ашиглах боломж, эрчим хүчний хэрэглээгээ хэрхэн бууруулах, илүүдэл цахилгаанаа төвийн сүлжээнд нийлүүлэн нэмэлт орлого олох талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалт боллоо.
Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, М.Энхцэцэг, Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр болон холбогдох албаны хүмүүс, олон нийтийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо.