loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ТҮШЭЭТ ХАН” БӨХИЙН ДЭВЖЭЭНИЙ ГАЛЫН ТАХИЛГА, СОРИЛГО БАРИЛДААНД СУМЫН ЗААН Б.БАТЖАРГАЛ ТҮРҮҮЛЛЭЭ | HuduuMN

“ТҮШЭЭТ ХАН” БӨХИЙН ДЭВЖЭЭНИЙ ГАЛЫН ТАХИЛГА, СОРИЛГО БАРИЛДААНД СУМЫН ЗААН Б.БАТЖАРГАЛ ТҮРҮҮЛЛЭЭ

2026-07-06

“ТҮШЭЭТ ХАН” БӨХИЙН ДЭВЖЭЭНИЙ ГАЛЫН ТАХИЛГА, СОРИЛГО БАРИЛДААНД СУМЫН ЗААН Б.БАТЖАРГАЛ ТҮРҮҮЛЛЭЭ

Төв аймгийн “Түшээт хан” бөхийн дэвжээний галын тахилга, сорилго барилдаан Богдхан уулын өвөр, Баруун дэлгэрийн аманд болж өндөрлөлөө.

Сорилго барилдаанд Монгол Улсын харцага Э.Ууганбаяр, Улсын начин Б.Бадам-очир тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 96 бөх барилдсанаас Төв аймгийн Жаргалант сумын харьяат, Сумын заан Б.Батжаргал 7 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Улсын харцага Э.Ууганбаяр үзүүрлэлээ.

Нутгийн бөхчүүд өнгөтэй сайхан байна. Улс, аймгийнхаа баяр наадамд амжилтаа ахиулан цол нэмж, шинээр улс, аймгийн цолтнууд олноор төрж, наадамчин олноо баясгах болтугай.