СЭРГЭЛЭН СУМАНД АЖИЛЛАЛАА
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн баталсан удирдамжийн дагуу өнөөдөр Сэргэлэн суманд нутгийн захиргааны 10 байгууллагаас иргэнд төрийн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэж, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс зохион байгуулсан эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.
Аймгийн Засаг даргын уулзалтад 120 гаруй иргэн, төрийн албан хаагч хамрагдаж дөрвөн иргэн санал хүсэлтээ илэрхийлсэн ба аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн зүгээс газар дээр нь хариу өгч, нарны сэргээгдэх эрчим хүчээр ажиллах нэг худгийг шийдвэрлэсэн юм.