СУМЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ ХАЛАМЖИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Сумдын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын эхэнд Нийгмийн хамгааллын салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагаа, 2026-2027 онд шинээр хэрэгжих хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.
2026-2027 онд зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр, цэргийн албан хаагчдыг мэргэжлийн сургалтад хамруулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд шинээр хэрэгжих бөгөөд зорилтот бүлгийн өрхтэй ажиллах аргачлалын талаар Дэлхийн зөн ОУБ-ын Орон нутгийн зохицуулагч Н.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийж, санал солилцсон юм.
Мөн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр 2026 онд дэвшүүлсэн зорилт, мэргэжилтнүүдийн харилцаа хандлага, ёс зүй, сахилга хариуцлагын талаар танилцуулж, холбогдох үүрэг чиглэлийг өгөв.