loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ, ХАМГААЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА | HuduuMN

“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ, ХАМГААЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2025-03-31

Боловсролын ерөнхий газраас зохион байгуулж буй Суралцагчийн хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдлыг хангах, хоол үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой уг сургалтад Төв аймгийн ерөнхий болвсролын сургуулийн 33 нийгмийн ажилтан, 6 сэтгэл зүйч, 13 эмч, хүүхдийн цэцэрлэгийн 22 арга зүйч, 13 эмч, 16 багш нар хамрагдаж байна.  

Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Боловсролын газрын дарга Ц.Нарантуяа нар оролцож Боловсролын салбарт хийж хэрэгжүүлж байгаа аймгийн бодлого шийдвэрүүдийн танилцуулга мэдээлэл хийж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ. 

Өнөөдрийн сургалтаар:

- Суралцагчийн сэтгэл зүй, 

- Мэргэжил сонголт-Аз жаргалтай, чанартай амьдралын баталгаа, 

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургахад дэмжлэгийн багийн үүрэг оролцоо, хамтын ажиллагаа, 

- Хоол үйлдвэрлэл үйлчилгээний хүнсний хангамжийн тогтолцоо, 

- Төрийн албан хаагчийн ес зүй зэрэг сэдвүүдээр Боловсролын ерөнхий газраас ирсэн мэргэжилтнүүд сургалт мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгч байна.