loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СУРГУУЛИЙН ОРЧМЫН ХҮНСНИЙ ХУДАЛДААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ | HuduuMN

СУРГУУЛИЙН ОРЧМЫН ХҮНСНИЙ ХУДАЛДААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2025-10-12

СУРГУУЛИЙН ОРЧМЫН ХҮНСНИЙ ХУДАЛДААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Төв аймгийн Засаг дарга хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссоны дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсээс хяналт шалгалт явуулж байна. 

Шалгалтаар Зуунмод сумын 1–4 дүгээр сургуулийн орчмын 13 хүнсний дэлгүүрт хяналт хийж, гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан, шошгын зөрчилтэй болон чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдаалж буй зөрчлүүдийг илрүүллээ.

Шалгалтаар илэрсэн:

• 11 нэр төрлийн 304 ширхэг (215.3 мян.₮) гарал үүсэлгүй бүтээгдэхүүнийг битүүмж,

• 3 нэр төрлийн 5 ширхэг (11.7 мян.₮) хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг устгалаа.

• 2 нэр төрлийн 20 ширхэг (66.5 мян.₮) бүтээгдэхүүнийг буцаан татан авч,

• Шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд зориулалтын хөргүүр ашиглах, тухайн өдөрт борлуулах зөвлөмж өглөө.

Иргэд, эцэг эхчүүд та бүхэн:

• Хүүхдүүддээ хүнс худалдан авахдаа бүтээгдэхүүний гарал үүсэл, шошго, хадгалалтын нөхцөл, хугацааг заавал шалгаж, ил задгай худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөх,

• Хүнсний зөрчил илэрвэл холбогдох байгууллагад мэдэгдэхийг уриалж байна.  

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ ОРЧНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА!