loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТӨВ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2025 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА | HuduuMN

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТӨВ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2025 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2025-01-15

Хуралдаан 72.7 хувийн ирцтэйгээр ЗДТГ-ын Соёмбо танхимд 09:30 минутад эхэллээ. Анхдугаар хуралдаанаар:

- Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө 

- Төрийн захиргааны албан хаагчид зэрэг дэв, түүний нэмэгдэл олгуулах санал

- “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулах санал

- Улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг дүйцүүлэн тооцох тухай асуудлыг хэлэлцэв. 

- Салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Төрийн албаны шинэтгэлийг бэхжүүлж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх; Чадахуйн зарчимд нийцүүлэн төрийн албаны хүний нөөцийг бэхжүүлэх; 

Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих; Хууль тогтоомжийн биелэлтийг хангуулж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх гэсэн 4 зорилтын хүрээнд 19 арга хэмжээтэйгээр баталлаа. 

- Нутгийн захиргааны 48 байгууллагаас 257 албан хаагчид зэрэг дэв олгуулахаар ирүүлсэн саналыг хэлэлцээд төрийн албанд ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, ёс зүйн үнэлгээгээр шаардлага хангаж буй 240 албан хаагчид ТЗАТ-ын зэрэг дэв олгохоор аймгийн Засаг даргад уламжилсан. Энэ нь төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах чухал асуудлын нэг бөгөөд ТЗАТ-ын ангиллаас хамаарч сар бүр үндсэн цалингийн 10-32 хувийн нэмэгдэл олгогдох юм. 

- Төрийн албаны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулахаар 1 албан хаагчийн санал ирснийг хэлэлцэн дэмжиж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр боллоо. 2025 онд төрийн албаны төв байгууллагын 30 жилийн ой тохиож байгаатай уялдуулан болзол, шаардлага хангаж буй салбар зөвлөлийн 2 гишүүнийг тус шагналд уламжлахаар шийдвэрлэсэн. 

- Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 9 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам", Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 46 дугаар тогтоолын дагуу 1 иргэний хүсэлтийг хэлэлцэж, төрийн захиргааны дэс түшмэлийн ангилалд ажилласан хугацаанд дүйцүүллээ. 

Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцсон нь зөвхөн төрийн албаны тусгай шалгалт өгөхөд ашиглагддаг юм.