loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын хуваарийг Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны нэгдүгээр сард олон нийтэд зарлан мэдээлсэн | HuduuMN

Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын хуваарийг Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны нэгдүгээр сард олон нийтэд зарлан мэдээлсэн

2026-08-21

Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын хуваарийг Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны нэгдүгээр сард олон нийтэд зарлан мэдээлсэн. 

Гуравдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл наймдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас мөн сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар явагдаж байна. 

Ерөнхий шалгалтад бүртгүүлэх иргэн дараах баримт бичгийг шалгалтын цахим системд бүрэн илгээнэ. Үүнд:

Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом). Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах

Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн тухай баримт бичиг (1995 оноос хойш төрсөн)

Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан тухай баримт (Эрүүл мэндийн сайдын 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/242 дугаар тушаалын дагуу сэтгэцийн эрүүл мэндийн дүгнэлтийн хүчинтэй хугацаа 1 жил байна. Эмчийн дүгнэлтийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, эсхүл аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгээс авч болно)

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт (бүртгэл явагдаж буй хугацаанд авсан байх)

Төв аймагт өнөөдрийн байдлаар 20 иргэн бүртгүүлсэн байна.