loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ БАГИЙНХАН ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА  | HuduuMN

ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ БАГИЙНХАН ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2025-10-10

Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банктай хамтран "Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь" техникийн туслалцааны төслийг 2024-2026 онд хэрэгжүүлж байна. 

Уг төслийн хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк, Төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний зөвлөх баг, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг зөвлөх багийнхан 2025 оны 10 дугаар сарын 9-10-ны хооронд Төв аймгийн Баянчандмань, Жаргалант суманд ажиллах юм.

Төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих зорилгоор 6 бичил, жижиг бизнес эрхлэгчийг сонгон шалгаруулж, тус бүр 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг олгосон. 

Өнөөдөр зөвлөх багийнхан Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд сонгогдож 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг авсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ажлын явцын үр дүнтэй танилцах, судалгаа авах, баримтжуулах ажлуудыг хийж байна.

Мөн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулан “Жендэрийн мэдрэмжтэй харилцаа – Хосын эрүүл харилцаа”, ХГБХХГ-ын үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүд, хамтарсан баг, нийгмийн ажилтнуудад “Хүний эрхэд суурилсан хандлагаар үйлчилгээ үзүүлэх нь” сургалтыг тус тус зохион байгууллаа. 

Төслийн баг бүрэлдэхүүн маргааш (2025.10.10) Төв аймгийн Баянчандмань суманд ажиллах юм.

Asian Development Bank Mongolia

IRIM

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ / National Center Against Violence NGO

Хөөрхөн Зүрх ТББ - Beautiful Hearts Against Sexual Violence