
2025.08.25-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо “Монгол-Хятадын V экспо” нээлтээ хийж, манай аймгаас ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Доржпүрэв, Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагва нар оролцлоо.
Тус экспод цаашид аймаг орон нутгаасаа ААН, байгууллагуудыг оролцуулах боломжийг судалж, эрх зүйн орчны талаар экспо зохион байгуулагчидтай санал солилцлоо.
Мөн айлчлалын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Доржпүрэв, Хянган аймгийн Засаг даргын орлогч Ма Чао нар хоёр аймаг хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны Тунхаг бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын төр болон хувийн хэвшлийн харилцаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль экологийн чиглэлээр түлхүү хамтарч ажиллахаар болов.
Энэ нь харилцан ашигтай хөгжилд хүргэх чухал ач холбогдолтой юм.