ТӨВ АЙМАГ "БОЛОВСРОЛ ЭКСПО 2026 - ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН"-Г АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчид, эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд зориулж:
Дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежийн элсэлтийн журам, үйл ажиллагааг сурталчлах
Тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулах
Суралцагчдад мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “БОЛОВСРОЛ ЭКСПО 2026” үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
ТӨВ АЙМГИЙН "БОЛОВСРОЛ ЭКСПО 2026" ОЛОН УЛСЫН үзэсгэлэн 04 дүгээр сарын 05-ны өдрийн Ням гарагт "Монгол Туургатан Театр"-т болно. Иймд ахлах ангийн суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 80051144 утаснаас лавлана уу.