loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨВ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ДАРГААР Б.ДОВДОНЦЭРЭНГ ТОМИЛЛОО | HuduuMN

ТӨВ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ДАРГААР Б.ДОВДОНЦЭРЭНГ ТОМИЛЛОО

2025-09-17

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарын тушаалаар Б.Довдонцэрэнг Төв аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн даргаар томиллоо. Тэрээр 2023 оны гуравдугаар сараас тус хэлтэст Үйлчилгээний ахлах ажилтнаар ажиллаж байгаад ийнхүү тушаал дэвшиж байгаа юм.

Тушаалыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын дарга Б.Баяртуяа, Аймаг хариуцсан хэлтсийн дарга Б.Дөлгөөн нар танилцуулж, үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгсөн бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Цогбаяр шинээр томилогдсон даргад баяр хүргэж, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг орон нутагт нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дэмжих, аймаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх үйлсэд амжилт хүслээ.