Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia болон ТӨВ Аймгийн Засаг даргатай “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ”- г байгуулсан.
Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр https://sme.gov.mn/login-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа Даваа гаригт эхэлнэ.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08:30 цагаас
Дуусах: 2026 оны 09 дугаар сарын 01-ний өдрийн 17:30 цаг хүртэл
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
Зээлийн зориулалт, хугацаа: Үндсэн хөрөнгийн зээл-8 жил, Эргэлтийн хөрөнгийн зээл-5 жил
Зээлийн хүү : 5% (жилийн)
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:
Хүнсний үйлдвэр
Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах
Мах дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр
Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Хөнгөн үйлдвэр
Оёмол, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл/арьс,шир, ноос ноолуур, зөөлөн эдлэл/
Газар тариалан
Хүнсний ногоо боловсруулах, хадгалах зоорь
Малын тэжээл тариалах
Мал аж ахуй
Эрчимжсэн аж ахуй /үхэр, гахай, тахиа/
Мал үржүүлэг, технологийн үйлчилгээ
Үйлчилгээ
Ахуйн үйлчилгээний төв (3- аас доошгүй тзасвар үйлчилгээний төрөлтэй байх)
ЧИГЛЭЛ
Нийслэлээс орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж;
Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
Хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч;
Цагаан алт хөдөлгөөн;
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян;
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал
ХОЛБОО БАРИХ: 77485555-1 Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн газар. Цахим хуудас: www.sme.gov.mn
70273066, Төв Хүнс Хөдөө Аж Ахуйн газар