
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр нар сумдын удирдлагуудад өндөр хурдны интернэтийн “Старлинк” төхөөрөмжийг гардуулан өглөө. Ингэснээр Төв аймгийн бүх сум “Старлинк” төхөөрөмжтэй болж, дижитал эрин үетэй хөл нийлүүлэн засаг захиргааны анхан шатны нэгж буюу сум, багийн иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, онцгой нөхцөл байдал үүссэн үед яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авах нөхцөл бүрдэж байна.