loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨВ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО | HuduuMN

ТӨВ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

2023-09-22

Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 102, Төв аймагт Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойд зориулсан ёслолын жагсаалыг Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа. Ёслолын жагсаалын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг даргын орлогч Г.Сурмаа тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.